ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт буруутган шүүж буй юм.
Өнөөдрийн хуралдаанд Т.Бадамжунай өөрийн биеэр ирсэн бөгөөд өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хуралдаан давхацсан гэх шалтгаанаар ирж чадаагүй байна. Гэсэн ч түүнийг төлөөлөх гурван өмгөөлөгч ирсэн учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж, хэвийн үргэлжилж байна. Т.Бадамжунай шүүх хуралд оролцож байгаа ч шүүгчийн асуултад хариулж чадахгүй байна. Түүний өмгөөлөгчид маш муу ярьж байгааг нь шүүгчид уламжлав.
Шүүх хуралдааны эхэнд хэвлэлийнхнийг шүүх танхимд оруулахаар болсон ч төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан байна.
Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.