Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Т.Бадамжунай нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалт хийхээр боллоо. Тодруулбал, өнгөрөгч оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны шүүх УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Гэвч Нийслэлийн прокуророос буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Тус эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцжээ. Ингэхдээ эл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн аж.

Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна
Агаар бохирдуулагч суурин эх үүсвэрт шалгалт хийж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.