Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Маргааш чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн олонх нь Англи хэлийг дэмжинэ гэдэгт итгэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт унасан юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням өөрийн твиттер хуудаснаа “Боловсролын ерөнхий хууль дахь англи хэл унав. Энэ санал хураалтыг үеийн үед санаж явах болно. Ардаасаа харамладаг ахиу боломж гэж байдаг ажээ, харамсалтай” гэсэн байсан бол үүний хариуд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар,

Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр гишүүдийн олонх нь Англи хэлийг дэмжинэ гэдэгт итгэж байна аа, Г.Дамдинням гишүүнээ, бүү бухимд. Хүүхдийн ирээдүй, Монголын ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө гэх сэтгэл зүрхтэй гишүүд олон бий. Жуулчид англиар яриад байх юм, англи хэл сурахаас гэж буй манай төгсөлтийн найз бас байна аа байна” гэжээ.

Г.Амартүвшин: Боловсролын тэгш бус байдлыг яаж арилгах вэ гэдэг рүү явах ёстой байтал улам эсрэг зүгт явж буйд харамсаж байна
Г.Амартүвшин: Боловсролын тэгш бус байдлыг яаж арилгах вэ гэдэг рүү явах ёстой байтал улам эсрэг зүгт явж буйд харамсаж байна
 
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.