Спортын олон төрөлт тэмцээнээр дамжуулан алба хаагчдыг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Спортын өдөрлөг”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Өдөрлөгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хотын хүрээний харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжийн дарга нар болон 400 гаруй алба хаагч оролцож, буухиа гүйлт, туухай өргөлт, гар барилдаан, олс таталт, хөгжөөнт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийтийн биеийн тамир, цэрэгжилтийн болон албаны онцлогт тохирсон спортын төрлүүдийг хөгжүүлж, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэн, алба хаагчдын бие бялдар, ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.