
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах байгууллагад хүний эрх, жендерийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх, жендерийн тэгш байдал” сэдэвт сургалтад харьяа хотын бүсийн салбар нэгжийн 40 алба хаагчийг хамруулан 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагын байранд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар алба хаагчдын хүний эрхийг хангах, хамгаалах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй, эрх тэгш оролцоог дэмжсэн хандлага, ур чадварыг дээшлүүлэн, хүний эрхэд суурилсан соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!