Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“БЗС-д шалгуулагчийн материалыг хүн шалгадаг байсан бол одоо автомат төхөөрөмж нэвтрүүлж, хүний оролцоогүйгээр явагдана“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. БЗС-г иргэдэд нээлттэй, ил тод болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх н.Ган-Эрдэнэ "Иргэдийн бухимдлыг төрүүлээд буй сонгон шалгаруулалтыг хэрхэн ил тод байлгах вэ гэдэг асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн. Сонгон шалгаруулалтад материалын шалгалт гэж байдаг. Тухайн хүн материалаа илгээгээд материалыг нь хүн шалгаад оноо тавьдаг. Тэгвэл материалыг шалгах автомат төхөөрөмж нэвтрүүлж байгаа. Ингэснээр хүний оролцоогүйгээр шалгуулагч хэдэн оноо авсан, хэр дүгнэгдсэнээ харах боломжтой болж байгаа.

Мөн суралцах чадварын үнэлгээг оруулж ирж байгаа. Тодруулбал, олон нийтийн өмнө нээлттэйгээр дараагийн шатны боловсролыг эзэмшиж чадах эсэхэд нь олон улсын зөөлөн ур чадварын үнэлгээ хийгдэнэ. Энэ үнэлгээ нь шалгалт өгсөн даруйд шууд хариу нь гарна. Ингэснээр зээл, тэтгэлэг авчихаад тухайн чиглэлээрээ суралцахгүй байх, төгсөхгүй байх асуудлууд гарахгүй юм.

Гол нь БЗС-гийн үйл ажиллагаа хүний оролцоогүйгээр явагдах бүрэн боломж нээгдэж байна" гэлээ.

ЗГ: Хөрөнгө оруулалт худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилжээ
ЗГ: Хөрөнгө оруулалт худалдааны газрын даргаар В.Энхбаатарыг томилжээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц