Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: ЭЕШ-ын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Улсын хэмжээнд энэ жил 34 мянга 117 хүүхэд 12 дугаар ангиа төгсөж байна. Төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын тов албан ёсоор гарсан бөгөөд энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Ингэхдээ шалгалтын эхний өдөр түүх болон англи хэлний хичээлийн шалгалт авах аж. Хуваарийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

Мөн шалгалт эхлэхэд дараах зүйлсийг БШУЯ-наас анхаарууллаа.

  • Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
  • Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдад туг гардууллаа
Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдад туг гардууллаа
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц