Арван долларын ном хулгайлах гэж буй бичлэг нь тарснаар Аргентин улс дахь Мексикийн элчин сайд эрүүл мэндийн шалтгааны улмаас ням гарагт огцорлоо.
10 сарын 26-нд Буэнос-Айресын алдартай номын дэлгүүрийн тавиураас ном авч, гарынхаа дор нугалсан сонинд нууж буй нь харагдах камерийн бичлэг ил болсноор Рикардо Валеро энэ сарын эхээр Мексикийн гадаад харилцааны яамнаас дуудагдсан.
Түүний авсан ном адал явдлаараа алдартай 18-р зууны Италийн зохиолч, цэрэг, тагнуулч Жиакомо Касановагийн намтар байсан аж.
Гадаад харилцааны яамнаас Валерогийн огцрох өргөдлийг ням гарагт хүлээн авчээ.
"Рикардо Валеро бол маш сайн хүн. Тэрээр мэдрэлийн эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд хурдан эдгэхийг хүсч байна" гэж Гадаад яамны сайд Марсэло Эбрард твиттер хуудастаа бичжээ.
Валеро мөн 12 сарын 10-нд Буэнос-Айресын олон улсын онгоцны буудлын татваргүй дэлгүүрээс цамц хулгайлсан хэрэгт орооцолдоод байгаа юм.