Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зеландын галт уулын дэлбэрэлтийн улмаас нас барагчдын тоо 19 хүрлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Ням гарагийн шөнө Оклендын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч нас барснаар галт уулын дэлбэрэлтийн улмаас нас барсан хүний тоо 19 хүрснийг Шинэ Зеландын Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Вакаари буюу Цагаан арал дээр галт уул 12 сарын есөнд галт уул дэлбэрэх үеэр 47 хүн байснаас 13 хүн газар дээрээ нас барж, 24 хүн хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн. Хамгийн сүүлд нас барсан хүн эмнэлэгт нас барсан зургаа дахь хохирогч болж байгаа юм. Хохирогчийн нэр одоогоор тодорхойгүй байна.

Алга болоод байсан хоёр хохирогчийн цогцос одоо хүртэл олдоогүй байгаа. Дэлбэрэлтийн дараа болсон шуурганы улмаас далайд шидэгдсэн гэж үзэж байгаа юм. Галт уул дэлбэрсний дараахан нисдэг тэрэг, завиар бэртэгсдийг арлаас зөөсөн бол, түргэн тусламжийнхан аюултай гэдэг шалтгаанаар дөрвөн хоногийн дараагаас цогцсыг хайж эхэлсэн.

Дэлбэрэлтэд өртөж нас барагсдын ихэнх нь усан онгоцоор аялж явсан Австралийн жуулчид байсан. Эмнэлэгт хүргэгсдийн дунд бал сараа тэмдэглэж явсан хос байсан.

Цагаан арал бол Шинэ Зеландын Хойд арлаас 30 милийн зайд орших далай доорх галт уулын орой хэсэг юм. Жуулчдын очих дуртай газар байсан хувийн өмчийн энэ арал жуулчдад зориулж дахиж нээгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: The Guardian

 

 
БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд ирэх оны 3-р сард Монгол Улсад айлчилна
БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд ирэх оны 3-р сард Монгол Улсад айлчилна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.