УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид өргөн барьж байна. Тодруулбал, УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.06.05/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд УИХ-аар баталсан ҮХӨ-ийг ЕТГ-д ёсчлон батлуулахаар ийнхүү хүргүүлж байна.
Ийнхүү хуулийн төслийг хүргүүлсний дараагаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг билээ. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд ҮХӨ-д хориг тавьбал УИХ хоригийг хэлэлцэнэ. Харин хориг тавилгүйгээр ёсчлон баталсан тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч ҮХӨ-д хориг тавихгүй байхаар тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Хэрэв хориг таввсан нөхцөлд ганцхан заалттай энэ хууль УИХ-аар дахин хэлэлцэгдэх шаардлагатай болно. Түүнчлэн Үндсэн хуульд сонгуулиас нэг жилийн өмнө өөрчлөлт орох ёстой гэх хуулийн "хайчин гал"-д гишүүдийн тоо, тогтолцоог нэмэх асуудал орно. Тиймээс улс төрийн түвшинд ийнхүү ойлголцсон байна. Хоёрдугаарт, нийгэмд улс оронд нэн шаардлагатай өөрчлөлт хийгдсэн гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч ҮХӨ-д хориг тавихгүй гэх мэдээлэл байгаа юм.