Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авч байх журам 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн тогтсон байдаг. Түүнээс гадна БШУ-ны сайдын тушаалаар монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон.
"Тэгвэл 2022-2023 оны хичээлийн жилийн монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ жилийн шалгалтын гүйцэтгэлийн улсын дундаж 34 оноо буюу 68 хувьтай байгаа юм. Түүнээс гадна босго онооны болзлыг хангаагүй шалгуулагчид 2023 оны арван нэгдүгээр сард зохион байгуулагдах монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, босго оноогоо давснаар их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болно" гэж БҮТ-өөс мэдээллээ.