ЭЕШ-ыг Элсэлтийн шалгалт гэж нэрлэхээр болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар 10:00 цагт Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн. Шалгалтын дараа дүнг нь шалгуулагчдад шууд танилцуулах төдийгүй улсын хэмжээний нэгдсэн жагсаалтыг өнөөдөр орой 00:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулна гэдгийг тус төвийн дарга Л.Ганбат хэллээ. Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд шалгуулагчид тухайн өдөртөө багтан дүнгээ харна. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа шалгуулагчдын дүн мэдээг И-Монголиа болон ТҮЦ машинд байрлуулах тул лавлагаагаа хэвлэж авах боломжтой” гэсэн юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жилээс элсэлтийн шалгалт гэж нэрийдэхээр болсон гэдгийг дуулгалаа.

Энэ жилийн элсэлтийн шалгалтад 35900 орчим элсэгч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд нийт 43 байр бэлдсэн бөгөөд 25 мянга гаруй албан хаагч ажиллаж байгаа юм байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо 550-иас дээш байх ёстой гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

“Өв соёлын голомт” ба Хархорумын энтэй Хархул хааны балгас
“Өв соёлын голомт” ба Хархорумын энтэй Хархул хааны балгас
 
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
З.Батбаяр: Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөсийг зөөсөн нь тухайн үедээ шүүмжлэл дагуулсан ч үр дүнд нь шар усны үер болоогүй
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц