Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн бол их дээд сургуульд суралцах боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнөөдөр 10:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалт орон даяар эхэлж 35,680 суралцагч хамрагджээ. Тэдний 17,450 нь орон нутагт бол 15,761 нь нийслэлд шалгалтаа өгсөн байна. Шалгалтын босго оноо 400 бөгөөд элсэгчид болзол хангаагүй ч бусад шалгалтаа өгч болно. Харин тухайн жилдээ дотоодын их сургуульд суралцах боломжгүй болохыг Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат хэлсэн. Түүний мэдээлснээр энэ жил элсэлтийн шалгалтад урьдчилсан байдлаар 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн тооцоо байгаа аж.

Өнгөрсөн жил Монгол хэл бичгийн шалгалтад 30,879 шалгуулагч хамрагдсан бөгөөд 15 хувь нь тэнцээгүй. Тодруулбал, 4856 нь босго оноо хүрээгүй буюу 400-аас бага оноо авч бүдэрч байв.

Өнөөдөр сэтгэл гэгэлзүүлэх ҮЗВЭРҮҮД
Өнөөдөр сэтгэл гэгэлзүүлэх ҮЗВЭРҮҮД
 
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!