Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонг Конг, Макаогийн асуудалд гадны улсыг оролцуулахгүй гэж Ши Жиньпин мэдэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин Хятад улсын тусгай захиргааны бүс болох Хонг Конг, Макаогийн асуудалд гадны улсыг оролцуулахгүй гэдгээ баасан гарагт мөрийтэй тоглоомын төв Макаод болсон шинэ удирдлагын тангараг өргөх ёслолын үеэр хэллээ.

Шинэ захирагч Хо Иат-сэнг болон түүний удирдлага Макаог ирэх таван жилд захирна.

“Хонг Конг, Макао хоёр улс эх газрын Хятадын нэг хэсэг тул тэдгээр тусгай захиргааны бүстэй хэрхэн харилцах нь бүхэлдээ Хятадын дотоод асуудал, гадны хүчнүүдэд хамаагүй хэрэг” гэж хэлжээ.

Макао 1999 оны 12 сарын 20-нд “нэг улс, хоёр систем” гэх тодотголтой автономит эрхтэй Хонг Конгийн адилаар Хятадад буцаж очсон байдаг.

Хонг Конгийн жагсагчид Бээжинг эрх чөлөөг боогдуулж байна гэж үзэж дургүйцлээ илэрхийлсээр байгаа бол Макао улс энэ асуудал дээр санал зөрөлдсөн зүйл байхгүй байна.

Бээжингийн зүгээс Хонг Конгийн автономит эрхийг үгүй хийсэн зүйл байхгүй, гадны улс Азийн санхүүгийн төв болох Хонг Конгд асуудал үүсгэж байна гэж АНУ, Их Британи зэрэг орныг буруутгаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Австралийн түймэр унтраахад оролцож явсан хоёр гал сөнөөгч амь эрсэдлээ
Австралийн түймэр унтраахад оролцож явсан хоёр гал сөнөөгч амь эрсэдлээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.