Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн түймэр унтраахад оролцож явсан хоёр гал сөнөөгч амь эрсэдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Сиднейн ойролцоо гал түймэр унтраахаар оролцож явсан сайн дурын гал сөнөөгчид амь эрдсэнийг албаныхан баасан гарагт мэдэгдлээ. Агаарын температур дахин нэмэгдэх төлөвтэй болж Ерөнхий сайд Скотт Моррисон Хавайн амралтаа эрт дуусгахаар болж байна.

Австрали улс зүүн эрэг хээрийн түймэртэй байгаа бөгөөд одоогоор найман хүн нас барж, 700 гаруй гэр орон, 1.2 сая гаруй га ой мод шатаад байна.

Тэргүүн шугаманд явж байсан галын машины урд унаснаар, мөргөж, хотын өмнөд хэсэг хүртэл өнхөрсөн хэрэг гарсан. Жолооч, урд суудлын зорчигч нас барж, бусад гурван зорчигчид шархадсан байна.

“Ямар ч шагнал урамшуулал авалгүй, юу ч хүсэхгүйгээр орон нутагтаа эерэг өөрчлөлтийг бий болгохоор үргэлж тэргүүн эгнээнд явж байдаг хүнээс илүү сайн хүн байдаг гэж би бодохгүй байна. Амь эрстсэн гал сөнөөгчид баатар гэх тодотголд бүрэн нийцнэ” гэж Нью Саут Уэльс мужийн орон нутгийн гал командын албаны төлөөлөгч Шейн Фитцсиммон сэтгүүлчдэд мэдээлжээ.

Амиа алдсан албан хаагчид 36 настай Андрев О Двер, 32 настай Жеофрэй Кеатон нар байжээ.

Уг хэрэг явдлын дараа Ерөнхий сайд Моррисон Хавайд хийж буй гэр бүлийн аялалаа цуцалж, эх орондоо аль болох түргэн буцаж ирэхээ мэдэгдлээ. Австрали улс гал түймэртэй байгаа энэ үед түүний аялал ширүүн шүүмжлэлд өртөөд байсан.

Эх сурвалж: Reuters

МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
 
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНСВУ-ын нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.