Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ХЗҮХ-г татан буулгах УИХ-ын тогтоолыг дэг зөрчиж баталсан нь нотлогдож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

УИХ-ын 2023.05.05-ны өдрийн ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, харьяаллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ.

Тэгтэл уг тогтоолыг батлахдаа УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж баталсан хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр үзэж байгаа юм.

Тодруулбал тэрбээр өчигдөр гаргасан мэдэгдэлдээ "...миний бие Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байх хойгуур манай Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, өнөөдөр хууль дагаж тогтоол гаргаад Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж байна.Чуулганы хуралдаанаар эцэслэн батлах учраас надад байр сууриа илэрхийлэх боломж гараагүй учраас мэдэгдэл гаргалаа" хэмээн мэдээлж байсан юм.

Харин УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар ХЗҮХ-г татан буулгах тогтоолын төслийг баталсантай холбогдуулан байр сууриа илэрхийлэхдээ тэрбээр "Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгах УИХ-ын тогтоол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөж “батлагдсан” нь дараахь бичлэг, хууль зүйн үндэслэлээр нотлогдож байна:

1. УИХ-ын хууль, тогтоол эцэслэн батлах үе шатанд “горимын санал” гэж дэгийн хуулиар байхгүйг УИХ-ын дарга өөрөө хэлнэ.

2. УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй эцэслэн батлах санал хураалтыг УИХ-ын дарга өөрөө “горимын санал” гаргаж босгоно.

3. УИХ-ын дэгийн хуулийн 44.4, 44.5-д УИХ-ын гишүүдийн олонх эцэслэн батлахыг дэмжээгүй тохиолдолд хууль, тогтоолын төслийг шууд хууль санаачлагчид нь буцаасанд тооцдог хуультай.

УИХ-ын дэгийн хууль зөрчигдөж “батлагдсан” тогтоол Үндсэн хуулийн бус болох нь үүгээр нотлогдож байна" хэмээжээ.

АМРАЛТЫН ӨДӨР: Нөөцийн мах худалдаалах байршлууд
АМРАЛТЫН ӨДӨР: Нөөцийн мах худалдаалах байршлууд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.