Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
09:00 цагт: “Газрын ховор элементийн судалгаа-аж үйлдвэржилтийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал болно.
ХОЛИДЕЙ ИНН ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн "Gastronomy & Tourism conference" арга хэмжээ зохион байгуулагдана. Утас: 88106729, 88092319, 85118255.
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан талаар хэвлэлийн мэдээлэл өгнө. /Чуулганы танхимын үүд хэсэгт/
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газрын буруугаас болж хүүхэд нь хохирсон асуудлаар хохирогчийн эх мэдээлэл өгнө.
12:00 цагт: “Нүхэн жорлонгийн хувьсгал-2023”-ын талаар Монголын жорлонгийн холбооноос мэдээлнэ.
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:00 цагт: ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтарч, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулах цуврал ажлынхаа нээлтийг хийж, тавдугаар сарын гуравны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө. Утас: 99082702, 91118403
МИШЭЭЛ ЭКСПО
12:00 цагт: Үнэт эдлэл, Соёлын өвийн хосгүй бүтээлүүд, гоёл чимэглэлийн салбарын "Mongolian Jewellery metal Expo 2023" үзэсгэлэнгийн нээлт болно.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО
14:00 цагт: Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дэлхий даяар зохион байгуулдаг PLAY TRUE DAY аяны өдрийн хүрээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, БТСУХ, ОНБТСҮХ хамтран "Допинггүй ирээдүй" нээлттэй сургалт зохион байгуулна. /БТСУХ-ны хурлын зааланд/