Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Академич Б.Бямбаа “Технологийн дэвшлийн шагнал” хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Шинжлэх Ухаан технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг академич Б.Бямбаа “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлээрээ хүртлээ. Шагналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр гардуулсан юм.

Академич Б.Бямбаа энэхүү бүтээлээрээ малд шимэгчлэн амьдардаг гадны 54, дотор 178 шимэгчийн үүсгэдэг паразиттах өвчнийг эмчлэх, сэргийлэх технологийг бий болгосон юм. Энэхүү бүтээл нь үндэсний баялаг болсон мал сүргийг паразиттах өвчнөөс эрүүлжүүлэх төдийгүй хүн амыг паразит зооноз, бэтэг, финоз зэрэг өвчнөөс хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үр нөлөө үзүүлэх ажил болсон хэмээн Засгийн газар үзсэнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Мөн Академич Б.Бямбаагийн бүтээсэн Авермонмек, Альмонзол эм бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх болсноор гадаадын ижил төстэй бүтээгдэхүүн худалдаж авах үнэтэй харьцуулахад даруй 147.4 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцооллыг эдийн засагчид гаргасныг дурдлаа.

Монгол Улсын малын эм бэлдмэл шалгах, баталгаажуулах улсын лаборатори болон дэлхийн референт (лавлагаа) лабораториос паразитыг устгах, сэргийлэх “Авермонмек”, цагаан хорхойг малын биеэс гадагшлуулах “Альмонзол” бэлдмэлийг шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн дээд түвшинд зохион бүтээсэн хэмээн дүгнэсэн байна.

Допинг хэрэглэсэн гэж барилдах эрхээ хураалгасан 4 бөхийн эрх сэргэв
Допинг хэрэглэсэн гэж барилдах эрхээ хураалгасан 4 бөхийн эрх сэргэв
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.