Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөрийн бүжигчид олон улсын тэмцээнд дэд байр эзэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Казахстаны бүжгийн спортын холбоо, "Меруэрт" бүжгийн клубээс зохион байгуулсан Астана олон улсын бүжгийн нээлттэй тэмцээн энэ сарын 14-15-нд болов.

Тус тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз зэрэг орны 540 гаруй тамирчин оролцсоноос MR бүжгийн спортын академийн тамирчин Э.Энх-Өлзий, М.Бямбасүрэн нар “Өсвөр-2” насны ангиллын латин болон найм бүжгийн төрөлд дэд байр эзэлжээ.

Ташрамд сонирхуулахад, Монголын бүжгийн спортын холбооноос Казахстан, Узбекистаны бүжгийн спортын холбоотой зөвшилцсөний дагуу манай тамирчид энэ орнуудад зохион байгуулж буй өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцох боломж нээгджээ.

Гар бөмбөгийн идэрчүүдийн УАШТ Баян-Өлгий аймагт болно
Гар бөмбөгийн идэрчүүдийн УАШТ Баян-Өлгий аймагт болно
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.