Гар бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирэх гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд болно.
Тус аймгийн Биеийн тамир, спортын газраас хүргүүлсэн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах 32 багийн шигшээ тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөл энэ сарын 17-ны өдрийн хурлаараа зөвшөөрчээ.
Харин уг ажилд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Волейболын холбоо дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бөгөөд тэмцээнийг зохион байгуулах хороо байгуулж, бэлтгэл ажилд орсон байна.