Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын аудит цахимаар явагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд


Онцгой байдлын байгууллагаас албаны хэмжээнд дэвшүүлсэн зорилтын хүрээнд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015,  хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн  ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартыг нэвтрүүлэх боломж бүрдсэн эсэхийг тогтоох баталгаажилтын хоёрдугаар шатны аудит хийгдэж байна.  

Энэ хүрээнд өнөөдөр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудтай цахимаар холбогдож, нэгдүгээр шатны аудитаас гаргасан сайжруулах санал зөвлөмжийг богино хугацаанд чанартай залруулан ажилласан талаарх хурлыг зохион байгуулж байгаа юм. 

Хоёдугаар шатны баталгаажуулалтын аудитад амжилттай дүгнэгдсэнээр Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар итгэмжлэгдэх боломж бүрдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.