Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг хутгаар сийчиж буй дүрс камерт үлджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны самбарыг санаатайгаар сүйтгэсэн этгээдийг хуулийн байгууллага олж тогтоожээ. Тус этгээдийн сурталчилгааны самбаруудыг хутгаар сийчиж байгаа дүрс гудамжны камерийн бичлэгт үлдсэн байжээ. Мөн тэрээр самбаруудыг сийчиж буй үйлдлээ гар утсан дээрээ баримтжуулан авч, захиалагчдаа өгдөг байж болзошгүй аж.

Энэ талаар хуульч, нэр дэвшигч Баттөмөрийн Энхбаяр өөрийн твиттер хуудастаа ийн жиргэсэн байна.

Өчигдөр сурталчилгааны самбаруудыг олноор нь санаатай хутгаар сийчиж хорлон сүйтгэсэн этгээдийг хуулийн байгууллага олж тогтоов . Гэмт үйлдлээ гар утсаар хийн баримтжуулж, захиалагчдаа тайлагнан төлбөр авсан байж болзошгүй энэхүү үйлдэл нь хуулийн хариуцлагатайг сануулж байна. pic.twitter.com/JAXw0hhUxk

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) June 11, 2020
УБ-Дархан-УБ чиглэлийн Рэйлбус мягмар гарагаас бусад өдөр иргэдэд үйлчилнэ
УБ-Дархан-УБ чиглэлийн Рэйлбус мягмар гарагаас бусад өдөр иргэдэд үйлчилнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.