Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Киргиз малгай ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Киргиз түмний үндэсний малгай Калпак ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн нь уулархаг эх орноо олон улсад таниулж, жуулчдыг татах нэг шалтгаан боллоо гэж Киргиз улсын аялал жуулчлалын яамны сайд Максат Уулу Дамир AFP мэдээллийг агентлагт хэлжээ.

Гадагшаа эргэсэн хар ирмэгтэй, дөрвөн талдаа хар оруулгатай, хонхон хэлбэр бүхий цагаан малгайг эрэгтэйчүүд өмсдөг. Калпак малгай тус улсын цасаар хучигдсан оргилтой уулсыг бэлэгддэг байна.

Киргиз улсын парламент одоогоор калпак малгайг доромжилсон тохиолдолд гэмт хэрэгт тооцох хуулийн төслийг хэлэлцэж байна. 2017 онд калпак малгайг нохойнд өмсгөсөн нь шуугиан дэгдээсэн.

Калпак малгай ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн статустай хүний гараар бүтсэн 40 өвийн нэг юм.

2017 онд 1.3 гаруй жуулчин Киргиз улсад очсон гэх судалгаа бий.

Эх сурвалж: BBC
Турк улсыг Армены эсрэг геноцид үйлдээгүй гэж Трамп мэдэгдлээ
Турк улсыг Армены эсрэг геноцид үйлдээгүй гэж Трамп мэдэгдлээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.