Хэдийгээр АНУ-ын Сенат санал нэгтэй зөвшөөрсөн ч Трампын засаг захиргаанаас 1915 оны Арменчуудыг хоморголон устгасан үйл явдлыг геноцид биш гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Турк улс геноцид үйлдсэнээ үргэлж няцааж ирсэн ч өнгөрсөн долоо хоногийн түүхэн санал хураалтаар хүлээн зөвшөөрсөн нь асуудал тарив.
Турк улсын гадаад харилцааны сайд баасан гарагт АНУ-ын элчин сайдыг дуудаж уулзахдаа санал хураалтын үр дүнд дургүйцлээ илэрхийлж, АНУ-ыг түүхийг улс төржүүлсэн гэж буруушаасан.
Армен улсын зүгээс Армен үндэстнийг устгахын тулд 1.5 сая хүнийг алсан гэдгийг илэрхийлсэн.
Оттомоны эзэнт гүрний хүч сулрахтай зэрэгцээд арменчуудыг үйл олноор нь хоморголон устгаж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн долоо хоногийн санал хураалтаар геноцид байсныг хүлээн зөвшөөрсөн нь арменчуудын хувьд удаан хүлээсэн ялалт болов. Гэвч Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган саналыг зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж Инчирлик дахь Америкийн цөмийн цэнэгт хошуу байрладаг агаарын цэргийн баазыг хаана гэж сүрдүүлсэн юм.
Тэрбээр санал хураалтын үр дүн туркуудыг “доромжилсон”, “ач холбогдолгүй” гэж мөн хэлжээ.
Армен улсын Ерөнхий сайд Никол Пашинян конгресс, сенатын шийдвэрийг сайшаагаад, “үнэн, түүхийн шударга ёсны төлөөх зоригтой алхам” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC