Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төвөд агаараас ойжуулах анхны туршилтын нислэг үйлджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Төвөдийн өөртөө засах орон энэ сарын 9-нд агаараас ойжуулах анхны туршилтын нислэг үйлдэж, цаст өндөрлөгийн ногоон байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ.

Агаараас ойжуулах нь хөдөлмөрийн хүчнийг хэмнэх, өртөг багатай, түргэн шуурхай, газрын байцад хязгаарлагдахгүй гээд олон давуу талтай аж. Төвөдийн ой болон тал хээрийн хэрэг эрхлэх газрын албан тушаалтан хэлэхдээ, "Агаараас ойжуулах ажлыг өрнүүлж буй нь Төвөд нутгийн ногоон байгууламжийн үр дүнг харуулах чухал арга хэмжээ юм" гэв.

Сүүлийн жилүүдэд, Төвөдөд далайн түвшнээс 4300 метр өргөгдсөн өндөрлөгт байрлах "модгүй тосгон" "модгүй айл"-ыг ойжуулах арга хэмжээ хэрэгжүүлэн, экологийн ой байгуулах, элс шороог засах цаашлаад гол мөрний эргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлууд хийснээр өнөөдрийн байдлаар ойн нөмрөгийн хэмжээ 12 гаруй хувьд хүрсэн байна.

Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио

БГД-т иргэн Б.Ариунбаяр гадаад хэлний үнэ төлбөргүй сургалт эхлүүлнэ
БГД-т иргэн Б.Ариунбаяр гадаад хэлний үнэ төлбөргүй сургалт эхлүүлнэ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.