Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн 25 настай Б.Ариунбаяр нь амьдарч буй хороондоо үнэ төлбөргүй гадаад хэлний сургалтын төв нээхээр болжээ. Энэхүү сургалтын төв нь тус хорооны иргэд, хүүхэд залуучууд болон хэл сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг дэмжих зорилготой ажээ.
Тэрээр өөрөө улс төр судлалын мэргэжилтэй бөгөөд одоогоор Англи болон Хятад хэл заахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн бүх насны хүнд нээлттэй бөгөөд дотроо насны ангилалтайгаар хичээллэх аж. Тэрээр одоогийн байдлаар бэлтгэл ажлаа хийж байгаа бөгөөд энэ зургадугаар сардаа багтааж сургалтын төвөө нээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Н.Золзаяа