Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампыг Импичментээр огцруулахыг шаардаж Нью Йоркийн гудамжинд жагсаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нью Йорк хотын гудамжинд жагсагчид мягмар гарагийн шөнө Ерөнхийлөгч Дональд Трампд импичмент хэрэгжүүлж, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж байна.  АНУ-ын төлөөлөгчдийн танхим импечментийн асуудлаар лхагва гарагт санал хураана.

Манхэттен дүүргийн төв хэсэгт хэдэн мянган хүн жагсаалд оролцож, Трампын импичментийн асуудлаар улс даяар 600 гаруй үйл ажиллагаа төлөвлөгдсөнийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн.

“Өнөөдөр миний энд ирсэн шалгаан бол ирээдүйгээ өөрчлөх чухал ач холбогдолтой боломж гэж харж байна. Одоогийн Ерөнхийлөгчийг байгаль орчинд асар том аюул учруулж байна.” гэж 19 настай оюутан Серена Хэрзог хэлжээ.

Тайм Скүэрт цугласан жагсагчид “Трампыг огцруул” хэмээн чанга дуугаар хэлж, “Трамп хуулийн дээр биш”, “Босоод тэмц” гэсэн самбарыг барьсан байна.

Трамп 2020 оны сонгуульд ардчилсан намаас нэр дэвших гол өрсөлдөгч болох АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байденийг шалгахыг Украйн улсаас хүссэн буюу эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдоод байгаа. Мөн конгрессийн шалгалтын үйл явцад саад учруулсан гэх өөр нэгэн үндэслэлээр бий. 

Эх сурвалж: Reuters

Албан тушаалтнууд давхар ажил эрхэлж цалин, урамшуулал авсныг тогтоожээ
Албан тушаалтнууд давхар ажил эрхэлж цалин, урамшуулал авсныг тогтоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.