Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярын баривчилгаа, Монгол дахь хүний эрхийн байдал олон улсын анхаарлыг татаж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 30 секунд

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан гэх үндэслэлээр тодорхойгүй хугацаар баривчилсан. Сонгуулийн хуулинд СЕХ-ний зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлахыг хориглосон заалт байгаа. Гэвч уг баривчилгаа нь сонгуулийн хуулиар эрх нь зохицуулагдсан нэр дэвшигчийг баривчилж буй анхны тохиолдол, мөн нэр дэвшигч өөрийн ухуулга сурталчилгааг хорих ангиас хийж буй анхны тохиолдол гэдгээрээ Монголын төдийгүй олон улсын анхаарлыг татаж эхэлжээ.

Тухайлбал Германд төвтэй хүний эрхийн асуудлыг голчлон сурвалжилдаг freewestmedia.com сайтад Н.Номтойбаярын баривчилгааны талаар бичсэн байна. Үүнд:

“Монгол Улс 1989 онд коммунизм унаснаас хойш хөгжингүй ардчилсан улс болсон боловч сүүлийн үед аюултай шинж тэмдгүүд илрэх боллоо. Нямтайширын Номтойбаяр нь эрх баригч Монгол ардын намын доторх авилгалын асуудлыг хөндөн тэмцсэнээсээ болж намаасаа хөөгдөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Тэрээр бие даан нэр дэвшихээ зарлаж маш богино хугацаанд шаардагдах гарын үсгийг цуглуулж чадсан. Түүнд 801 гарын үсэг хэрэгтэй байсан боловч таван өдрийн дотор Улаанбаатар хотын өрсөлдөх тойргийнхоо 97000 сонгогчдоос бараг гуравны нэг дэмжигчдийн гарын үсгийг цуглуулсан байна. Гэвч өрсөлдөгчид нь түүний сонгуулийн сурталчилгааг нураах ажлыг амжилттай зохион байгуулж чадсан байна.

Залуу улстөрчийг гурван жилийн өмнө сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ нь үндэслэлгүй гүтгэлэг байсан болов ч яллах дүгнэлт үйлдэн урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг хорьжээ. Гэм буруугийн шүүх хурал 6 дугаар сарын 26-нд буюу сонгууль дууссанаас хойш хоёр хоногийн дараа товлогдсон нь түүний өөрийн биеэр сонгуулийн сурталчилгаа хийх боломжийг хаажээ.

Энэ түүх 2018 оны 11 дүгээр сард Засгийн газрын сайд нар болон парламентын хэд хэдэн гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 1,3 сая доллар авсан тухай мэдээллэсэн үеэс эхэлжээ. Нямтайширын Номтойбаяр энэ ёс зүйгүй хууль бус үйлдлийг эсэргүүцэн гэм буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаардсан байна” гэжээ.

Монгол Улсын шүүхийн хараат бус байдал хүний эрхийг ноцтой зөрчих хэмжээнд хүрсэн гэж НҮБ-ын хүний эрхийн комисс дүгнэсэн. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг хараат бус шүүхийн индексээр Монгол Улс 137 орноос 110-т орж байгаа. Тэгвэл шүүхийн хараат бус байдлыг асуудлыг ч уг сайт хөндсөн байна. Үүнд:

УИХ 2019 оны 3 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авлигын эсрэг ажилладаг шүүгчид болон бусад гол албан тушаалтнуудыг огцруулах саналыг гаргах эрхтэй болжээ. Ингэснээр шүүгч, мөрдөгдчийг томилдог хараат бус хуулийн тогтолцоо нурж, улс төрчид харилцан тохиролцох замаар тэднийг шууд томилдог болсон. НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах нөхцөл байдлын талаархи тусгай илтгэгч Мичел Форст Монгол Улсад 2019 онд айлчилсан. Тэрбээр “шинэ хууль нь шударга ёсыг шаардаж, авлигын эсрэг тэмцэж буй хүмүүсийг айлган сүрдүүлэх зорилготой болох нь илт харагдаж байна” хэмээн илтгэлдээ дурджээ.

Түүнчлэн “Ардчиллыг үгүйсгэсэн” бас нэгэн хууль 2017 онд Монголд батлагдсан байна. Энэ нь "гүтгэлэг"-ийг гурван сараас зургаан сар хүртэл баривчлах, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялтай хэрэгт тооцох хууль юм. Үүнээс хойш албан тушаалтнууд сэтгүүлчдийг гүтгэсэн хэмээн байнга хэрэг үүсгэдэг болсон байна. Энэхүү хууль сэтгүүлчдийг өөрсдийгөө цензурдэхээс өөр аргагүй байдалд оруулж болохоор байна гэжээ.

Энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлнө
Энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлнө
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.