Виз нь гараад БНСУ-ыг зорьсон монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудал их гарч байна. Тиймээс БНСУ-ын хилээс буцсан иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, иргэн Б.Соёл-Эрдэнэ “Миний бие 2019 онд анх БНСУ-руу зорчиж байсан. Тухайн үед сар орчим болоод буцсан. Үүнээс хойш 6 жилийн дараа нөхрийгөө эмнэлэгт үзүүлэх зорилгоор виз мэдүүлээд гарсан учраас энэ сарын 12-нд БНСУ-д очсон. Инчеонын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрэхээр намайг асуудалгүй нэвтрүүлж, штамб дарсан. Гэтэл нөхрийг маань шалгаад буцаж намайг дуудсан.
Ингээд манай нөхөр бид хоёртой нийлээд нийт 8 иргэнийг хойд талын өрөө рүү оруулсан.Тэнд ямар ч орчуулагч байгаагүй. Биднийг хамгаалах нэг ч хүн олдоогүй. Тэнд хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдлүүд гарсан учраас бид БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ГХЯ, ХЭҮК-д гомдол гаргах гэж байгаа. Миний виз хүчинтэй, буцах онгоцны тийзтэй, аяллын зорилго тодорхой байсан ч хил нэвтрэхийг хориглож, тусгаарлаж, гар утсыг булаан авч, миний цүнхэнд байгаа мөнгийг тоолж үзсэн. Утсыг чинь шалган гэхээр нь би танайд аялах гэж байгаа шалга гэж хэлсэн. Гэтэл миний хэдэн сарын өмнөх чатыг хэвлэж гаргаж, ирээд та манай улсад ажил хийх зорилготой ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд намайг гарын үсэг зурахыг шаардаж, над руу цаасаа шидсэн. Ямар ч цонхгүй битүү орчинд биднийг олон цаг байлгасан. Бид яагаад эх орон руугаа буцаж байгаагаа мэдмээр байна. Шалтгаан нь юу гэж асуусан ч хэн ч хариулаагүй" гэлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!