ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн санал авах байруудад туршина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Зургаадугаар сарын 24-ний даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад айлчилж байна.

12:00 цагт: Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд шалган турших үйл ажиллагааг 12.00 цагт зэрэг зохион байгуулна. ЕБС 5 болон 24 сургуульд байрлах хэсгийн хороонд болно. Утас: 9912-2141.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: Бие даан нэр дэвшигчид СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ

11:30 цагт: УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.

12:00 цагт: “Bridge real state” компанийн захирал М.Баярмаа 20-130 сая хүртэлх төгрөгийг зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэж 280 гаруй иргэнийг хохироож байгаа тухай иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:30 цагт: "Үнэн ба зөв нам"-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.

13:00 цагт: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ба сонгууль 2024 сэдвээр Орхон аймгийн иргэн Э.Баярхүү мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Чингис хаан”-ын Үндэсний музейн номын санд: Зураач, эх зохиогч Рэнцэнгийн Батцэнгэл агсны сүүлчийн бүтээл болох "Хүннү товчоо" номын нээлт болно.

П.Мягмардорж: Монгол Улс ШХАБ болон гуравдагч хөршийн бодлогодоо нарийн мэдрэмжээр хандах ёстой
П.Мягмардорж: Монгол Улс ШХАБ болон гуравдагч хөршийн бодлогодоо нарийн мэдрэмжээр хандах ёстой
 
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц