Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Алдагдалгүй төсөв гэхээр их гоё сонсогдоод байгаа юм. Гэхдээ энэ байдлаараа ирээдүйд бид цалин, тэтгэврээ тавьж чадах юм уу. Хэдүүлээ ингэж бие биеэ хуураад байх юм уу" гэв.