Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан. Тэгвэл X Богдоор тодроод буй хүүгийн талаарх гараад буй мэдээлэлтэй холбоотойгоор түүний ээж Н.Мөнхнасан цахим хуудастаа ийнхүү бичжээ.
Тэрбээр “Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч хаягаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа. Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна. Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм” гэв.