Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Хамгийн бага нь 79 мянган төгрөгийн зээл байна, ХБ ломбард шиг л ажиллажээ

Огноо
Унших
1 минут 49 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө болж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Газар тариалан 2020 төслийн хүрээнд санхүүжүүлсэн зээлийн асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, Хөгжлийн банк Хаан банкаар дамжуулан нийт 60 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс хамгийн бага дүнтэй нь 79 мянга 312 төгрөгийн зээл байна. Эл зээлийг Төв аймгийн Архуст сумын иргэн Д.Оюунцэцэгт үр тарианы чиглэлээр олгожээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эх үүсвэр нь Хөгжлийн банк байдаг. Хөгжлийн банк нь гаднаас вальютаар эх үүсвэр авч, өндөр хүү төлдөг буцааж төлөх учиртай. Гэтэл төлж чадахгүй болоод асуудал үүссэн. маш олон хүмүүс хөгжлийн томоохон санхүүжилтийг хийнэ гэж харж байсан. Гэтэл яаж тараасныг бид харж байна. Тухайлбал, ХХААХҮЯ-ны шийдвэрээр Хаан банкаар дамжуулан олгосон зээлүүдийн хамгийн өндөр нь 2 тэрбум төгрөг байхад хамгийн бага нь 79 мянган төгрөгийн зээл байна шүү дээ. Хөгжлийн банк 79 мянган төгрөгийн зээл олгосон байгааг санхүүч хүний хувьд би ерөөсөө ойлгохгүй байна. Ийм хэмжээний зээлийг олгодог банк, ийм зээлийг судлаад сууж байдаг төрийн яам байна гэхээр гайхаад байна. Юун Хөгжлийн банк ломбард шиг л ажиллажээ. Ийм юм ярьвал онигоо болно доо" гэв.

Энэ онд 25 мянган ам метр явган замыг нийслэлд шинээр тавина
Энэ онд 25 мянган ам метр явган замыг нийслэлд шинээр тавина
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.