Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил ямар жилтнүүд ОНЦГОЙЛОХ засалтай вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 29 секунд

Монголчууд эрт дээр үеэсээ урган гарч буй жилд жил нь орж буй мөн их харш болон бага харш жил нь тохиож буй, ивээл болон цагаан жил нь гарсан, мэнгэ нь голлосон хүмүүсээ онцгойлон засал номоо хийлгэхийг зөвлөдөг. Тиймээс XXVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан Туулай жилд ямар ямар жилтэй хүмүүс засал ном хийлгэх шаардлагатай талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

UBN.MN сайт сар шинийн баяртай холбогдуулан ёс заншлын талаарх мэдээллүүдийг цувралаар хүргэж байна. Мөр гаргах ёсны талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Жил орох гэдэг нь

Жил орогсод үхэгсдийн үйл хийгээд хурим тэргүүтэнг цээрлэдэг. Гэхдээ дан ганц жил орж буй хүмүүс бус бусад хүмүүс ч мөн адил зохих заслаа хийлгэх нь зүйтэй.

Эр туулай жил ОРОХООС ӨМНӨ, Эм туулай жил ГАРСНЫ ДАРАА заслаа хийлгэнэ

Туулай жилтний 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97-ны жил орж байна.

  • 13 болон 73-ны жил ороход /Хүү махбод/ бие махбод хямрах жил хэмээн Нанжид, Банзрагч, Лхам номоор заслаа хийлгэнэ.
  • 25 болон 85-ны жил ороход /Нөхөр махбод/ жаргал, зовлон ээлжлэх жил хэмээгээд Доржнамжимын жавтүй, Цэнд-Аюуш номоор,
  • 37 болон 97-ны жил ороход /Дайсан махбод/ өвдөх хийгээд гарз гарах жил хэмээгээд Улаан юм, Цэнд, Лусын балин номоор,
  • 49-ний жил ороход /Эх махбод/ хийморь доройтох жил хэмээгээд Нит, Жанцанзэмой бумчин, Пунсаг гүсүм номоор,
  • 61-ний жил ороход шулмын хөнөөл болох жил хэмээгээд Ширнэн айлтгуулж тус, тус засдаг.

Энэ жил тахиа жилтний "ИХ ХАРШ ЖИЛ" гарч байна

Өөрийн төрсөн жилээс дээш 7 дахь жил нь "Их харш" жил болдог. Үүнийг "ДҮНСЭР" хэмээн нэрийддэг бол "Бага харш" жилийг "ШИШИД" хэмээн нэрлэдэг. Бага харш жил нь огторгуйн жилээс дээш ба дооших 4 дэх жилийн хэлнэ.

Хулгана жилтнүүд "ЛОГАР" буюу "ЦАГААН ЖИЛ"-ийн засалтай

Хулгана болон туулай жил хоорондоо үл тохирдог тул хулгана жилтнүүд цагаан жилийн засалтай. Цагаан жил гарахад сэтгэл санаа тавгүйтэх, үрэвсэлт өвчин тусах гэм буй тул Маналын чого Додижажаа, Жадамба уншуулж, сахиус тахиулж засдаг.

Суудал "ӨНЦӨГДСӨНИЙ" засал

Эр жил гарвал эм жилүүд /Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилүүд/

Эм жил гарвал эр жилүүд /Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилүүд/ 4 өнцгийн суудал болох тул шороо, огторгуй, уул, хий суудлуудад сууна. Энэ жил эм жил гарч байгаа тул эр жилүүд суудал өнцөгдсөний засалтай.

Хонь, гахай жилтнүүд "ИВЭЭЛ ЖИЛ"-ийн засалтай

Ивээл жил нь 12 жил гурав гурваараа буюу төрсөн жилээс тоолоод 5, 9 дээр таарч байгаа жилүүдийг ивээл жил гэж нэрлэдэг. Ивээл жил гарахад хийморь доройтох нас таарах тул засал хийлгэдэг байна. Хийморь доройтох нас нь 5, 9, 13, 17, 21, 25, 33, 37, 41, 45 нас юм.

Мэнгэ голлоход хэл ам гарна хэмээн хиншүү гаргахыг цээрлэдэг

Хүний төрсөн жилийн мэнгэ есөн жил тутамд давтагддаг. Энэхүү давталт буюу төрсөн жилийн мэнгэ огторгуйд дахин ургахыг мэнгэ голлох гэдэг байна. Хүний мэнгэ билгийн тооллын 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 91 гэхчлэн есөн жилийн давтамжтайгаар ирдэг. Мэнгэ голлосныг Жаннагогдог, Нанжид, Доржнамжим, Сундуй, Базарсад, номоор засдаг.

О.Мөнхжин МУ-ын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал ТОГТООГДЖЭЭ
О.Мөнхжин МУ-ын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, эх орноосоо явж болзошгүй нөхцөл байдал ТОГТООГДЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.