Шинийн 1-ний өглөө ЗҮГ, МӨРӨӨ хэрхэн гаргах вэ

Нийгэм
AltanzagasУнших: 5 мин 27 сек
40
legacy:мөр гаргах/330732859_1126338394705287_8872338478790555733_n.jpg

Монголчуудын шинэ жил эхлэхэд тэр жилдээ аз хийморьтой, ажил үйлс өөдрөг байхыг бэлгэдэж, хаврын эхэн сарын шинийн 1-нд ирж буй жилийнхээ заслыг хийдэг уламжлалтай. Ингэхдээ шинийн 1-ний өглөө наран мандахтай зэрэгцэн өөрийн цог хийморийн зүгт чиглэн гарч, буян хишгийн зүгээсээ ирдэг заншилтай юм.

Тиймээс Ubn.mn сайт мөр гаргах ёсон хийгээд ирж буй Харагчин Туулай жилийн шинийн 1-нд хэрхэн мөрөө гаргаж, жилийн цээрээ арилгах талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Мөр гаргах ёсон

legacy:мөр гаргах/ёс.jpg

Тухайн жилийн хувьд ямар махбодоос гэмтэн хорлогдож болохыг мэдэн, мөрөө гаргах үедээ цээрээ гаргана.

Ингэхдээ галд суугсад тэр жилдээ гал махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гарган, төмөрт суугсад төмрөөс гэмтэхгүй хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөн, усанд суугсад уснаас гэмтэхгүй хэмээн сэтгэж ус асгаж, дээгүүр нь гаран, дөрвөн өнцгийн суудал буюу газар шороо, хий салхинаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо хөдөлгөн, цаас хийсгэж жилийн цээрийг арилгадаг байна.

Шинийн 1-ний өглөө мөрөө гаргаваас дахин мөр гаргах шаардлагагүй болдог

legacy:мөр гаргах/мөр гаргах.jpg

Монголчууд хол замд явахдаа мөрөө гаргана хэмээдэг. Тэгвэл шинийн 1-ний өглөө мөрөө гаргаваас дахин мөр гаргах зан үйл үйлдэх шаардлагагүй болдог байна.

Мөр гаргахдаа сэтгэлээ засаж, зогсож буй газраасаа эхлэн мөрөө гаргана

legacy:мөр гаргах/хаана.jpg

Бид гэрээсээ шууд гараад мөрөө гаргадаг гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тийм биш. Харин Монголчууд бэлгэ дэмбэрэл бодож мөр гаргаж байгаа болохоос зүгэнд баригдаж мөрөө гаргаж байгаа хэрэг биш юм.

Сүүлийн жилүүдэд орон сууцанд амьдрах иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Тэр ч утгаараа хойшоо харсан хаалгатай айлууд хэрхэн цог хийморийн зүгтээ гарч, мөрөө гаргахаа мэддэггүй. Тэгвэл зурхайн ухаанд "Үйл эхлэх хүн сэтгэлээ засч" өөрийн зогссон газраасаа эхлэн мөрөө гаргахыг зөвлөдөг байна. Тиймээс та мөрөө гаргахдаа өөрийн зөв гэж сонгосон газраасаа эхлэн мөрөө гаргаарай.

Айл гэрийн ноён нурууны хүн гэр бүлээ төлөөлөн мөрөө гаргадаг

legacy:мөр гаргах/9-өөс дээш.jpg

Айл гэрийн ноён нурууны хүн гэр бүлээ төлөөлөн мөр гаргах ёслол үйлддэг. Мөн шаардлагатай тохиолдолд 9-өөс дээш насныхан мөрөө гаргаж болно. Түүнээс доош насныхан мөр гаргах зан үйл үйлдэх шаардлагагүй.

Мөр зүгээ зөв гаргасан хүн тухайн жилдээ ажил үйлс нь өөдрөг, бүтэмжтэй байна хэмээн бэлэгддэг байна.

Гэр бүлийн хоёр хүн буюу эхнэр, нөхрийн суудал давхацваас хамт мөрөө гаргана

legacy:мөр гаргах/эхнэр, нөхөр.jpg

Айл гэрийн эхнэр, нөхөр хоёрын суудал давхацваас тэдний мөр гаргах зүг нь ижил байна. Иймд хамт гарч, суудлын махбодын дом заслыг зөрүүлэн хийвээс харшлах шалтгаан арилдаг байна.

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД ЗҮГ МӨРӨӨ ГАРГАХ ХИЙГЭЭД ЖИЛИЙН ЦЭЭРИЙГ АРИЛГАХ ЗАСАЛ ХАРИУЛГА

Гал суудал

legacy:мөр гаргах/гал.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Галд сууваас толгой, цээжин биеийн өвчинд өртөхөөс сэрэмжил. Энэ жилдээ зээрд халиун гүү буюу малгай цамц үл авах. Улаан өнгийн эд, хувцас хунар бүү ав. Ад албины хорлол болох магадлалтай. Өвс шарлах үеэр болгоомжил. Дашзэвэг, Доржнамжим, Гомбо, Галын сан, Сундуй уншуул"

Шороо суудал

legacy:мөр гаргах/330725222_721900782650597_3015417876952312733_n.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Шороонд сууваас халдварт өвчнөөс сэргийл. Энэ жилдээ үнэт эдлэл болон шар өнгийн сав суулга үл авах, эм сүвтэн болгон руу үл тэмүүлэх. Газар ухах, мод тастах, чулуу ховхлохыг цээрлэ. Лусын хорлолд өртөхөөс болгоомжил. Жалганы ам харлах үе буюу хаврын 3 сард болгоомжил. Чойжил тахиул, Сундуй, Саеи-нинбын доо, 13 сан, Алтангэрэл, уншуул"

Төмөр суудал

legacy:мөр гаргах/төмөр.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Төмөрт сууваас уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Элдэв хүнээс эд бараа бүү ав. Төмөр үл хайлуулах, бухын мах үл идэх. Төмөр эдлэл, хутга мэсний зүйл бүү ав. Ариун бусын идээ, ундааг тэвч. Гол ус зайрмагтаж, хөлдөх үед болгоомжил. Гомбо тахиул, Дашзэвэг, Найман гэгээн, Сундуй уншуул"

Огторгуй суудал

legacy:мөр гаргах/огторгуй.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Огторгуйд сууваас нойргүйдэх, толгой, гар хөлний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ нохой ба шар өнгийн эд авахыг цээрлэ. Уул хаданд авирахаас болгоомжил. Амьтны амь бүү тасал. Газар хөлдөх үед болгоомжил. Намхайнинбу-доо, Алтангэрэл, Шалши, 13 сан, Сундуй уншуул"

Ус суудал

legacy:мөр гаргах/ус.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Усанд сууваас бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэргийл. Энэ жилдээ хар, шар өнгийн эд зүйлс бүү ав. Гахайн мах үл идэх, хар үхэр үл авах, гол усанд үл орох, худаг үл ухах, хар зүсмийн мал буюу хар өнгийн хуучин эд зүйл үл авах, булаг шанд үл хөндөх, гахай загасны мах үл идэх. Хур бороо орох үед анхаар. Шавдагдором, Лүмбэнгарав, 13 сан уншуул. Лхам сахиус тахиул"

Уул суудал

legacy:мөр гаргах/уул.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Ууланд сууваас үрэвсэлт өвчин, үс унах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэргийл. Энэ жилдээ үхэр үл зарах, хувраг хүнээс таваг аяга үл авах. Газар хөндөх, өндөрт гарах, ан ав хийх, нойтон мод тастахыг цээрлэ. Бохир идээ, ундааг тэвч. Хар өнгөтэй малгай бүү өмс. Өвс хатаж, газар хөлдөх үед болгоомжил. Намсрай тахиул, Цагаан өвгөний сан, Дүгэр, Сундуй уншуул"

Мод суудал

legacy:мөр гаргах/мод.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Модонд сууваас элэг, цөсний өвчин, яр гарах, хөл өвдөхөөс сэргийл. Энэ жилдээ барс ирвэсийн арьс үл авах. Хөх өнгийн эд зүйл бүү ав. Хэл амнаас болгоомжил. Нойтон мод огтлохыг цээрлэ. Хутга мэсний зүйлээр бүү оролд. Мод гөлөглөх үед анхаарууштай. Ариун сан уншуул, Усан балин өргө. Очирваань, Гомбо сахиус тахиул"

Хий суудал

legacy:мөр гаргах/хий.jpg

Анхаарах зүйлс хийгээд суудлын засал хариулга "Хийд сууваас хий өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Энэ жилдээ шар өнгийн эд зүйл бүү ав. Галзуу хүн, хуврагаас таваг аяга үл авах, баруун зүгээс улаан мах үл авах, газар нүх үл хөндөх, өвчилсөн малын мах үл идэх, барс ирвэсийн арьс, хуяг, алт эрдэнэ үл авах. Муу хүмүүнтэй бүү нөхөрлө. Хэрүүл маргааныг тэвч. Хавар намрын цагаар анхаарууштай. Гонгор, Лхам тахиул. Гурван гүрэм, Сундуй уншуул"

Мөн "Огторгуйн хар нохойн амны зүг"-т элдэв сайн үйл үйлдэх, эхлэхийг цээрлэдэг заншилтай. Энэ жил,

Бар, туулай жил бол "огторгуйн хар ам" зүүн зүгт

Луу жил бол "огторгуйн хар ам" зүүн урд зүгт

Могой, морь жил бол "огторгуйн хар ам" урд зүгт

Хонь жил бол "огторгуйн хар ам" баруун урд зүгт

Бич, тахиа жил бол "огторгуйн хар ам" баруун зүгт

Нохой жил бол "огторгуйн хар ам" баруун хойд зүгт

Хулгана, гахай жил бол "огторгуйн хар ам" хойд зүгт

Үхэр жил бол "огторгуйн хар ам" зүүн хойд зүгт байрлана. Тиймээс энэ зүгт мөрөө гаргаж болохгүй.

Түүнээс гадна энэ жил "Огторгуйн хар нохойн ам" зүүн зүгт таарч байгаа учир ус суудалд суугсад зүүн зүг рүү бус урд буюу эмийн зүгтээ гарч нар зөв тойрон тарни тоолж, цээрээ гаргаад хойд буюу буян хишгийнхээ зүгээс ирэхийг анхаарах хэрэгтэй.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MSKJOB3 жил өмнө

    Добрый день, коллеги!   «MSKJOB.RU» - ЭТО СЕРВИС ПО ПОИСКУ И ПОДБОРУ ПЕРСОНАЛА В РОССИИ. Главная идея сервиса – помочь работодателю найти профессионалов своего дела,  а соискателям надежную и хорошую работу у проверенного работодателя. НУЖНЫ СОТРУДНИКИ?  Скорее регистрируйтесь и размещайте вакансии 1 месяц БЕСПЛАТНО. https://mskjob.ru Наши преимущества: - только у нас можно записать голосовое резюме - простой и удобный личный кабинет; - возможность добавлять любое к-во сотрудников в один личный кабинет и пользоваться единым тарифом; - база соискателей ежедневно пополняется свежими резюме; - реклама Вашей организации на главной странице платформы. Продвигайте свой товар на рекламных баннерах, привлекайте клиентов! «MSKJOB.RU» -  платформа, с выгодными тарифами на услуги  с большой результативностью.    Сейчас   проходит  Акция до 10.03.2023 года  размещение рекламного баннера на главной странице портала всего лишь 3.000 руб\м

  • N
    nicenic net3 жил өмнө

    Who we are? NiceNIC.NET is an ICANN, CNNIC, HKIRC, gTLDs, ccTLD, newgTLDs Accredited Domain Registrar, and Hong Kong TOP Data Center,Alibaba Cloud, Baidu Cloud, Tencent Cloud cooperated Hosting & Server Provider, founded in 2006, based in Hong Kong, China. We offer domain names and hosting & server services at affordable prices. Meet our team>> support@nicenic.net

  • И
    ИРГЭН3 жил өмнө

    бич жилтний хар нохойны ам баруун зүгт гэчихээд баруун зүгт гэар гээд байна. ямар сонин толгой эргүүлсэн юм бичээд байна?

  • W
    WillieMycle3 жил өмнө

    Варочные котлы с доставкой по России от производителя <a href=https://экокотел.рф/tcat/kotly-siropovarochnye/>котел для варки сиропа</a> Компания "ЭкоКотёл" оказывает широкий спектр услуг по производству и доставке варочных котлов любого назначения. Распродажа оборудования до конца месяца Успейте заказать варочный котел по специальной цене в честь 10-летия компании варочный котел с мешалкой <a href=https://экокотел.рф/tcat/kotly-siropovarochnye/>котел для варки сиропа</a>