Монголын бүх ард түмний XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлүүд Эрдэнэт аймагт зохион байгуулагдаж байна. Тэмцээн гурав дахь өдрөө эхэллээ.
2023.02.07-ны өдөр шинээр 81 том хүн, 96 хүүхэд нэмэгдэж ирсэн байна. Нийт 12 зочид буудал, 1 дотуур байранд 155 том хүн, 229 хүүхэд буудалсан байна.
02.06-ны 19.00 цагаас хуваарийн дагуу 5 чиглэлд 10 алба хаагч тэмцээнд оролцогчид, зочид төлөөлөгчдийн буудалласан зочид буудлуудад хяналт тавин ажиллалаа.
Зочид буудлын ажилтан, баг тамирчид хүүхдүүдтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр уулзалт ярилцлага хийж ажилласан байна.