2024-2028 оны Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт "Хүн амын бүлэг, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусын сурч боловсрох, хөгжил, оролцоог дэмжин ажиллаж байна.
Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 26 оюутан материалаа ирүүлснээс 22 нь тэнцэж, өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Мөнхдалай, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Эрдэнэбулган, СУАЖЗГ-ын дарга А.Уранчимэг нар батламжийг нь гардууллаа.
Энэхүү тэтгэлэгт 2016 оноос 160 гаруй хүүхэд хамрагдаад байна. Орхон аймаг өсвөр үе, суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох “Ирээдүйн гүүр” сурагч солилцоог Япон улсын Тоокамачи хоттой хамтран хэрэгжүүлж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч 800 оноос авсан хүүхдүүд ээ мөн урамшуулдаг билээ. Засаг даргын орлогч Б.Мөнхдалай нь ”Энэ бүхэн зөвхөн санхүүгийн дэмжлэг бус цаашдын итгэл найдвар, хөгжлийн эхлэл, хэдхэн жилийн дараа сургуулиа төгсөөд орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад сурч мэдсэнээ зориулах урилга юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!