Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОРХОН АЙМАГ: Иргэдээс ирүүлсэн 39 санал, хүсэлтийг холбогдох газруудад үүрэг болгон өгснөөс 25 нь 100 хувийн биелэлттэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ зарим байршилд холбогдох албаныхны хамтаар биечлэн ажиллаж буй.

Өнгөрсөн наймдугаар сарын 7, 21-нд 31 иргэнийг биечлэн хүлээн авч уулзан, иргэдээс гарсан 39 санал хүсэлтийг холбогдох хэлтэс, байгууллагад үүрэг даалгавар болгон өгсөн.

Тэдгээрээс 100 хувийн биелэлттэй 25 үүрэг даалгавар, 60 хувийн биелэлттэй 2, 50 хувийн биелэлттэй 1, 30 хувийн биелэлттэй 4, 10 хувийн биелэлттэй 1, хангалттгүй биелэлттэй 6 үүрэг даалгавар байна. Агуулгаар нь авч үзвэл дэмжлэг, тусламж хүссэн 4, гэр хүссэн 4, инженерийн шугам сүлжээний асуудлаар 4, газрын харилцаатай холбоотой асуудлаар 4, бусад асуудлаар 13 гэхчлэн байна.

Ц.Баттөр: Энэ жил 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж дуусгана
Ц.Баттөр: Энэ жил 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж дуусгана
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.