Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 56 секунд

Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр түүний зодог тайлах ёслол Токио хотын Кокугикан сүмогийн ордонд боллоо.

Тус ёслолд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очсон бөгөөд энэ үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ батламж, шилжин явах цомыг үүрд хадгалуулахаар гардуулжээ.

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэнд 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна
Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэнд 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ