Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баярт зориулсан өргөтгөсөн үзэсгэлэнд 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Манай улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 90 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн тус салбарт нийт 900 мянга гаруй хүн ажилладаг нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 68 хувийг эзэлж, экспортын орлогын 2.4 хувь, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллагад 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлдэг.

ШУУД: АН-ын даргын сунгааны талаар мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын даргын сунгааны талаар мэдээлэл хийж байна
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.