Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын стандарт, хяналтын газрын дарга нарыг АТГ-аас ШАЛГАХ УУ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

No description available.Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, орлогч дарга О.Оджаргал нарыг АТГ-аас шалгах гэж байгаа талаарх мэдээлэл байна. Тодруулбал, эдгээр албан тушаалтнууд нь шинээр ашиглалтад орсон барилга орон сууцыг хүлээж авах, зөвшөөрөл олгох эрх бүхий улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд үүнтэй холбоотой асуудлаар нь шалгах гэж байгаа аж.

Нийслэлд барилгын зөвшөөрөл дагасан шүүмжлэл их гардаг. Үүнтэй холбоотойгоор урьд өмнө ч барилга хүлээн авах эрх бүхий албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан асуудал гарч байв. Тухайлбал, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Жүгмэддорж нь барилга хүлээн авах улсын комиссын үйл явцад эрх мэдлээ урвуулан ашигласан асуудлаар шалгагдаж, шүүхээр шийтгэгдэж байжээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд ББСБ-тай удирдлагууддаа хариуцлага тооцох үүрэг өглөө
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд ББСБ-тай удирдлагууддаа хариуцлага тооцох үүрэг өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.