Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: “Кью Эс Си“ ХХК ХБ-ны эх үүсвэрээр “Эрдэнэт“ үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад зарцуулагдсан зээлийг хаасан гэдгийг ард түмэн мэдэж байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Хөгжлийн банкны сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор "Кью Эс Си" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцлээ. Эл компани нь 2014 онд Хөгжлийн банкнаас Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам барих төслөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг.

Эл зээлийн зарцуулалттай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Концессийн гэрээний зорилго бол экспорт биш. Уул уурхайн металлургийн цогцолбор барих үүрэг хүлээсэн. Та бүхэн зориулалтын дагуу ашигласан, өмнө үүссэн байсан зээлүүдийг хаасан гэж байна. Өмнө үүссэн байсан зээлүүд чинь төмөр зам барихад зарцуулагдаагүй. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад зарцуулагдсан хэд хэдэн зээлүүдийн нэг хэсэг байсан" гэлээ.

Ташрамд дурьдахад, шинжээчийн дүгнэлтээр "Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкнаас авсан тус зээлийн нийт санхүүжилтээс 36.5 сая ам.долларыг Улаанбаатар хотын Монголбанк дахь долларын харилцах дансаа зузаатгаж, 29.7 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь зээлээ хаасан байдаг. Иймээс тус зээлийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх боломжгүй гэх дүгнэлт гарсан.

Ш.Одонсүрэн: Авлигын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй, харин хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж болно
Ш.Одонсүрэн: Авлигын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй, харин хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж болно
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.