Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Утааны асуудлаарх сонсголын өмнө гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-аас байгуулсан утааны асуудлаарх нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн: Утааны асуудлаар ерөнхий сонсгол хийхтэй холбоотойгоор гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт цувралаар хийхээр товлож байна. Энэ долоо хоногийн сэдэв нь "Агаарын бохирдол ба Эрүүл мэнд" гэсэн сэдвээр явагдана. Дэд хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд даргалж явуулахаар тогтлоо.

Эхний дэд сэдвийн хүрээнд агаарын бохирдол эхийн урагт хэрхэн нөлөөлж буй талаарх асуудлыг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан байдлаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна.

Ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 22-ны өдөр "зуух, түлшний хяналт, стандартын асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн З.Мэндсайхан даргалж явуулна.

Гурав дахь дэд хэлэлцүүлэг "Эрх зүйн орчин" санхүү, хариуцлага" сэдвээр явуулахаар болж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар даргалж явуулна.

Ч.Лодойсамбуу: Илүү олуулаа болсон шинэ парламент НӨАТ-ыг бууруулах хуулийн төслийг дэмжинэ гэж найдаж байна
Ч.Лодойсамбуу: Илүү олуулаа болсон шинэ парламент НӨАТ-ыг бууруулах хуулийн төслийг дэмжинэ гэж найдаж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.