"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхлэх гэж байна. Сонсголтой холбоотойгоор шинжээчдийн дүгнэлтийн зарим хэсгээс нээлттэй байршуулжээ. Тухайлбал, Туулын хурдны зам төслийн эхлүүлэхдээ дараах зайлшгүй шаардлагатай үнэлгээ, зөвшөөрөл, бэлтгэл ажлыг хангаагүй байна.
Тодруулбал, Байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй. Усны газрын албан ёсны дүгнэлт байхгүй. Мөн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг огт зохион байгуулаагүй байхад ажлыг шууд эхлүүлсэн гэж үзжээ. Эдгээр нь Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж буй аж. Үүнээс үүдэж Туулын хурдны зам зэрэг төслүүдийн үр өгөөжийн тооцоо хэт өөдрөг буюу хиймэл гарсан байх магадлалтай гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!