Прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УЕПГ-ын Шүүхэд төрийн төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ш.Одонсүрэн дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Прокурорын байгуулагаас хүчиндэх гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар судалж, үүнтэй холбогдуулан тухайн хүүхдийн сэтгэлзүйн оношлогоо, нөхөн сэргээх эмчилгээ, түүнд зарцуулах төлбөрийн талаар шинжээчдийн дүгнэлт гаргуулан, шүүхээр төлбөрийг гаргуулах санал тавьж шүүхээр шийдвэрлүүлсэн.
Мөн энэ сарын 21-нээс эхлэн мөрдөгдөж эхлэх хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой заасан байгаа. Авилгын хэрэгт үйлчлэхгүй, энх тайвны эсрэг хэрэг дээр үйлчлэхгүй гэх зэргээр хэргүүдийг зааж өгсөн байгаа.
Харин хялбаршуулсан хэргийн хувьд өнгөрсөн 2022 онд шүүхээр 16230 хүн шийтгэгдсэнээс 56 нь авлигын гэмт хэрэг байна. Авилгын хэргийг огт хялбаршуулахгүй гэсэн зүйл байхгүй. Хялбаршуулсан гэдэг нь тухайн хүн өөрөө мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай үргэлжлүүлж дуусахад л ач холбогдолтой байвал тухайн хүн бага ял авна гэсэн үг" гэлээ.