Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХБ-ны сонсголд түр хорооны гишүүд оролцоно. Бусад гишүүд болон иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өнөөдөр ХБ-ны сонсголтой холбогдуулан мэдээлэл хийсэн.

Тэрбээр, "Дэгийн хувьд нотлох баримтыг шинэчлэн судлах сонсгол нь УИХ-ын хянан шалгалтын хуульд заасны дагуу анх удаа зохион байгуулагдаж байгаа. Иргэд чөлөөтэй оролцох боломжгүй, зөвхөн УИХ-ын түр хороонд харъяалагдаж байгаа гишүүд оролцож, гэрчээс асуулт асууна. Бусад гишүүд оролцохгүй. Үүгээрээ онцлог.

Бидний тооцооллоор энэ 55 төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор 300 гаруй хүнийг гэрчээр дуудна. Энэ долоо хоногт гэрчүүдэд албан ёсоор мэдүүлэх хуудсаар, мэдэгдлийг хүргүүлнэ. Мөн МҮОНТ-ээр шууд дамжуулан иргэд, олон нийтэд хүргэнэ. Сонсгол болж буй танхимд Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид оролцохгүй. МҮОНТ-ийн шууд дамжуулалтаас мэдээлэл авах бололцоог хангана" гэлээ.

СЭМҮТ: 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна
СЭМҮТ: 11-15 насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн хэтрүүлэн хэрэглээнээс үүссэн эмгэг их байна
 
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.