Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн нээгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 23 секунд

БНХАУ өнөөдрөөс хилээ нээж байгаатай холбогдуулан, Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн 08.00 цагаас нээгдлээ. Ингэхдээ хилээр гарахын тулд 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, "сөрөг" гэсэн хариу гарсан байх шаардлагатай. Харин Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулжээ. Мөн өнөөдрөөс найман хүний доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд цаашид уг тоог нэмэгдүүлэх аж.

1.Нуклейн хүчлийн шинжилгээ

БНХАУ-ыг зорих иргэд хил нэвтрэхийн өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.

2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг

БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Эсхүл цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.

3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм

БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

БНХАУ хилээ нээсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас дараах зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Тодруулбал,

  1. Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх;
  2. Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих;
  3. Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах;
  4. Хүн хоорондын зай барих;
  5. Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдснаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах;
  6. Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах;
  7. Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих;
  8. Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах;
  9. Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх;

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ энэ сарын 16-наас ehalamj, ebarimt-аар шалгана
Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ энэ сарын 16-наас ehalamj, ebarimt-аар шалгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.