Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зам, талбайн цас, мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажилласан юм. Энэ үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх,
“Цас орсон, хүйтэрсэн үед бидний ачаалал мэдээж нэмэгддэг. Ойрын өдрүүдэд хялмаа ихтэй байна. Өглөө 06:00 цагаас ажлаа эхэлж, халтиргаа үүсэх эрсдэлтэй газруудыг түрүүлж цэвэрлэнэ. Явган хүний замыг шүүрдэж, гараар цэвэрлэдэг. Нуух цэвэрлэдэг шинэ техниктэй болчихвол бидний ажил хөнгөрнө” гэв.