УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Дотоодын цэргийн бүтэц бүрэлдэхүүнээр төрийн бүх объектуудыг хамгаална гэвэл нэг асуудал гарч ирнэ. Хувийн компаниуд чинь нэлээн том ачаа үүрээд явж байгаа. Энэ хэрээр ажлын байр бий болгож байгаа. Энэ утгаараа аль болох хувийн секторуудын бий болгож байгаа ажлын байруудыг хадгалж үлдмээр байгаа юм. Төрийн бодлогоороо ажлын байрыг хадгалуулаад явах хэрэгтэй. Тиймээс гарцаагүй шаардлагатай объектоо л дотоодын цэргээр хамгаалуулдаг, үлдсэнийг нь хувийн сектортой гэрээ байгуулаад ажиллуулаад явах ёстой шүү" гэв.