Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний дурсгалд зориулсан ‘‘Хэлмэгдэгчдийн дурсгалын ногоон төгөл’’, Гэрэлт самбарын нээлт өнөөдөр боллоо. Уг төгөл, гэрэлт самбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан бөгөөд нээлтэд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон хэлмэгдэгчдийн ар гэр, төрөл төрөгсөд оролцож, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан “...Монгол улсын түүхэнд хар толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлтийг ирээдүй хойч үе бид мартах бас давтах учиргүй. Эх орондоо эргэн ирж чадаагүй төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэддээ Монголын төр мэхийн ёсолж байхын тулд, мөн Москва хотноо очиж өвөг дээдсийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлж чадахгүй байгаа үр хойчийнх нь санаачилгаар энэхүү хүндэтгэлийн самбар, ногоон төгөлийг байгуулсан юм. ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай архиваас ирсэн нэр бүхий 249 монгол иргэний нэрийг дурсгалын самбарт бичсэн. Энэ нь тэдгээр иргэнийхээ нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх зорилготой юм” гэлээ.
ЗСБНХУ-д Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин...зэрэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтнүүд, үндэсний сэхээтнүүд хэлмэгдэн, цаазлагдсан байдаг юм.
Энэхүү гэрэлт самбарын зураг төслийг Монгол Улсын УГЗ, Төрийн шагналт, уран барималч Л.Болд гаргаж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, “Үүдэн чулуу” ХХК-тай хамтран бүтээжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Сүүлд нэмэгдсэн
-
Шатар Сонирхогчдын 2022 Оны Нийслэлийн Аварга Шалгаруулах Тэмцээн Эхэллээ
2022/12/17 14:51 -
"НИТХ-7 Хоногт" Тойм
2022/12/16 16:15 -
НОБГ 2022 Онд 3009 Хүний Амь Нас, 135,5 Тэрбум Хөрөнгийг Авран Хамгаалжээ
2022/12/15 16:38 -
Сүхбаатар Дүүргийн Түр Хамгаалах Байрыг Засварлаж, Тохижууллаа
2022/12/15 15:38 -
Багануур Дүүрэгт Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Эсрэг Гэмт Хэрэг Зөрчлөөс Урьдчилан Сэргийлэх Асуудлаар Зөвлөлдөв
2022/12/15 15:03 -
“Хүний Эрх: Хэлмэгдүүлэлт Ба Цагаатгал” Гар Зургийн Уралдааны Шилдгүүд Тодорлоо
2022/12/12 16:05 -
“Хүний Эрх: Хэлмэгдүүлэлт Ба Цагаатгал” Гар Зургийн Уралдааны Шилдгүүд Тодорлоо
2022/12/12 15:18 -
НҮБ-Ын Нэрэмжит “Хүүхдийн Сангийн Гудамж”-Тай Боллоо
2022/12/09 15:58 -
НҮБ-Ын Нэрэмжит “Хүүхдийн Сангийн Гудамж”-Тай Боллоо
2022/12/09 15:10